Филиппин улсад Англи хэлний вакум сургалтанд сурах хөтөлбөр
Ажлын хажуугаар Англи хэл сурах гэж оролдсон ч цаг зав гарахгүй байна уу? Хэрэв тийм бол танд Филиппин улсад Англи хэлний эрчимжүүлсэн вакум сургалтанд суухыг санал болгож байна.
Манай Surgo.mn байгууллага нь 2019 оноос эхлэн Филиппин улсын Себу хотод байрлах 3D Academy сургуультай хамтран Англи хэлний вакум сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ оноос үйл ажиллагаагаа тэлж, 3H Redwood Academy сургууль дээр хүүхдийн зуны хөтөлбөрийг явуулсан билээ. Энэ жилээс Филиппиний топ 5 хэлний сургуулийн нэг болох EV Academy сургуультай хамтын ажиллагаа үүсгэж, үйлчлүүлэгч та бүхэндээ илүү тав тухтай орчинг санал болгож байна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
EV Academy нь дараах төрлийн сургалтуудыг явуулдаг.
Ерөнхий Англи хэл - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалтаар Унших, Бичих, Ярих, Сонсох ур чадварын хичээл, 2 цаг жижиг групп сургалтаар Дүрэм, Илтгэл тавих хичээл, 2 цаг том групп сургалтаар Сонсох, Ярих ур чадварын хичээлүүд орно. Эдгээр хичээлүүд дээр нэмээд 2 цаг сонгох хичээлтэй. Сонгох хичээлд Дүрэм, Хэлц үг, CNN сонсгол, Хэлэлцүүлэг мэтгэлцээн, Бичих зэрэг хичээлүүдээс өөрийн түвшин болоод сонирхлоос хамааран сонгон суралцах боломжтой.
Эрчимжүүлсэн Англи хэл - Ерөнхий Англи хэлнээс ялгаатай нь өдөр бүр шинэ үг, өгүүлбэрийн шалгалт авдгаараа давуу талтай. Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалтаар Унших, Бичих, Ярих, Сонсох ур чадварын хичээл, 2 цаг жижиг групп сургалтаар Дүрэм, Илтгэл тавих хичээл, 2 цаг том групп сургалтаар Сонсох, Ярих ур чадварын хичээлүүд орно. Эдгээр хичээлүүд дээр нэмээд 2 цаг сонгох хичээлтэй. Сонгох хичээлд Дүрэм, Хэлц үг, CNN сонсгол, Хэлэлцүүлэг мэтгэлцээн, Бичих зэрэг хичээлүүдээс өөрийн түвшин болоод сонирхлоос хамааран сонгон суралцах боломжтой.
TOEIC / IELTS - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалтаар Унших, Бичих, Ярих, Сонсох ур чадварын хичээл, 4 цаг группээр Унших, Бичих, Ярих, Сонсох ур чадварын хичээлүүд орно. Эдгээр хичээлүүд дээр нэмээд 2 цаг сонгох хичээлтэй. Сонгох хичээлд Дүрэм, Хэлц үг, CNN сонсгол, Хэлэлцүүлэг мэтгэлцээн, Бичих зэрэг хичээлүүдээс өөрийн түвшин болоод сонирхлоос хамааран сонгон суралцах боломжтой.
Ярианы Англи хэл - Дотроо 2 төрөлтэй. Эрчимжүүлсэн ярианы сургалт нь өдөрт 8 цаг ганцаарчилсан сургалттай, энгийн ярианы анги нь өдөрт 6 цаг ганцаарчилсан, 2 цаг групп сургалттай. Ганцаарчилсан сургалтаар Харилцан ярианы Англи хэл, Үгсийн сан, Үр дүнтэй харилцаа, Одоогийн бэрхшээл, Динамик уншлага, Илтгэл тавих, Чөлөөтэй ярих чадварын хичээлүүд орно.
Бизнесийн Англи хэл - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалтаар Бизнесийн бичгэн харилцаа, Бизнесийн харилцаа, Бизнес хэлэлцээр, Бизнес үгсийн сан хичээлүүд орно. Групп сургалтаар 4 цаг Бизнес илтгэл танилцуулга, Зах зээлийн манлайлал, Дүрэм, Сонсголын хичээлүүдтэй. Эдгээр хичээлүүд дээр нэмээд 2 цаг сонгох хичээлтэй. Сонгох хичээлд Дүрэм, Хэлц үг, CNN сонсгол, Хэлэлцүүлэг мэтгэлцээн, Бичих зэрэг хичээлүүдээс өөрийн түвшин болоод сонирхлоос хамааран сонгон суралцах боломжтой.
3D ACADEMY сургууль нь дараах сургалтуудыг явуулдаг.
Ерөнхий Англи хэл - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалтаар Унших, Бичих, Ярих, Сонсох ур чадварын хичээл, 2 цаг жижиг групп сургалтаар Кино, Медиа хичээл, 1 цаг том групп сургалтаар Англи, Америк багштай ярианы хичээл орно.
IELTS/TOEFL/TOEIC - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалтаар Унших, Бичих, Ярих, Сонсох ур чадварын хичээл, 3 цаг групп сургалтаар IELTS writing, Медиа хичээл, Англи, Америк багштай ярианы хичээл орно.
ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
EV Academy сургуульд 1 сар суралцах төлбөр байр, хоол ороод:
- ESL 1780$ (Эрчимжүүлсэн Англи хэл өдөрт 10 цаг)
- TOEFL/ IELTS 1900$ (Өдөрт 10 цаг)
3D Academy сургуульд 1 сар суралцах төлбөр байр, хоол ороод:
- ESL 1366$ (Өдөрт 7 цаг)
- TOEFL/ IELTS 1436$ (Өдөрт 7 цаг)
Дээрх үнэ нь өрөөндөө дөрвүүлээ байрлах үнэ бөгөөд хэрэв та өрөөндөө ганцаараа эсвэл хоёулаа байрлах бол үнийн дүн өөрчлөгдөх болохыг анхаарна уу.
БУСАД ЗАРДАЛ
Манай бүртгэлийн хураамж 200$, оршин суух зөвшөөрөл, цахилгааны төлбөр, цэвэрлэгээ үйлчилгээ, ном сурах бичгийн төлбөр 250-350$, онгоцны тийз 3.5-4.5 сая төгрөг нэмэгдэнэ.
Түгээмэл асуулт хариулт
А: Филиппинд сурах хугацаандаа ажил хийж, амьжиргааны зардлаа олох боломжтой юу?
Х: Боломжгүй. Өдөрт 7-10 цагийн хичээлтэй бөгөөд Филиппин улсад ажилгүйдлийн түвшин өндөр байдаг.
А: Онгоцны тийз ямар үнэтэй байдаг вэ?
Х: Ямар авиа компаниар хэзээ, хаагуур дамжиж нисэхээс хамаараад үнэ өөр өөр байна. Иймд та нислэгийн тийз зардаг компаниас өөрийн явах болон ирэх хугацаагаа хэлж билетний үнийг асуугаарай.
А: Хүүхдүүд, гэр бүлийн гишүүдээ авч явж болох уу?
Х: Болно. Энэ тохиолдолд амьдрах байр, хоолны нөхцөл өөрчлөгдөх тул төлбөр өөрчлөгдөнө.
А: Насны хязгаар бий юу?
Х: 5-13 настай хүүхдүүд заавал асран хамгаалагч, ах эгчтэйгээ явна. Мөн манай байгууллагаас хүүхдийн зун, өвлийн амралтаар нэгдсэн журмаар хүүхдийн хөтөлбөр зохион байгуулагддаг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.
А: Филиппин улс визтэй юу?
Х: 28 хоног визгүй. Энэ хугацаанаас дээш хугацаагаар сурах бол сургуульдаа визний хураамж төлж, оршин суух зөвшөөрлөө авна. Таны гадаад паспортын дуусах хугацаа 6 сар ба түүнээс дээш байхыг анхаарна уу.
А: Яагаад Филиппинд Англи хэл сурна гэж?
Х: 1-рт үнэ, 2-рт ганцаарчилсан сургалт нь ярианы чадварыг богино хугацаанд сайжруулна.
А: Филиппин багш нарын дуудлага ямархуу вэ?
Х: Зүүн өмнөд Азийн улсуудаас хамгийн цэвэр аялгатай Англиар ярьдаг. Учир нь Филиппин улсын албан ёсны хоёрдогч хэл нь Англи, ерөнхий боловсролын сургуульд бага ангиас нь бүх хичээл Англи хэл дээр ордог учир хүүхдүүд нь багаасаа цэвэр аялгаар ярьж сурдаг. Малайз, Сингапур зэрэг орны хүмүүсийн аялгатай харьцуулах шаардлагагүй юм.
А: Филиппин улсад сурахад ямархуу вэ, аюулгүй байдал гэх мэт?
Х: Филиппин улс нь барууны орнууд болон Сингапур, Хонг Конг, Тайвань улсуудтай харьцуулахад амжиргааны зардал хамаагүй бага учир Англи хэлийг хамгийн бага зардлаар сурах, эрэлттэй газрын нэг болоод байна. Жил бүр Солонгос, Япон, Тайвань, Иран, Орос зэрэг улсуудаас 30,000 гаруй оюутан суралцахаар ирдэг. Иймд Филиппин нь Англи хэл сурахад хамгийн тохиромжтой, аюулгүй улс юм.
А: SSP төлбөр гэж юу вэ, үүнийг заавал төлөх шаардлагатай юу?
Х: SSP гэдэг нь гадаад оюутны оршин суух зөвшөөрлийн хураамж юм. Үүнийг заавал төлөхөөр хуульд заасан байдаг.
А: Тэнд очиж сурахын тулд юу, юу бэлдэх шаардлагатай вэ?
Х: Гадаад паспорт, аяллын зүйлс мөн сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх.
А: Нэг ангид хэчнээн оюутан сурах вэ?
Х: Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалттай, сонгосон ангиасаа хамаараад 3-5 цаг групп сургалт орно. Нэг группд ойролцоогоор 3-8 суралцагч байна.
А: Өдрийн цагийн хуваарь ямархуу байх вэ?
Х: Ямар анги сонгосноос хамаараад Даваа-Баасан гараг хүртэл 7-9 цагт хичээл эхэлнэ. 8:00-12:00 Ганцаарчилсан сургалт, 12:00 Өдрийн хоол, 13:00-17:00 Групп хичээл. Мөн та кино ярилцлага, бүжиг, хэлэлцүүлэг гэх мэт нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагдаж болно.
А: Аяллын хөтөлбөрүүд байгаа юу?
Х: Долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр багш сурагчид аялал хийдэг.
А: Интернэт, Wi-Fi үнэгүй байдаг уу?
Х: Тиймээ.