EV Academy сургуулийн танилцуулга
EV ACADEMY нь 2004 онд байгуулагдсан бөгөөд Филиппиний Себу хотын тэргүүлэх Англи хэлний сургууль юм. Насанд хүрэгчид, хүүхдүүдэд зориулсан богино болон урт хугацааны Англи хэлний эрчимжүүлсэн сургалттай бөгөөд Азийн улс орнуудад танигдсан Спарта хөтөлбөрийг анхлан нэвтрүүлсэн сургууль билээ.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл 14 орны 13000 гаруй оюутанд Англи хэлний сургалтыг хүргэсэн бөгөөд тасралтгүй үйл ажиллагаагаа тэлсээр байна. Сургалтын хөтөлбөр, менежмент, багш боловсон хүчин, сургуулийн орчин, тоног төхөөрөмж, оюутанд үзүүлэх үйлчилгээгээрээ Филиппиний тэргүүлэх сургуулийн нэг болж чадсан юм.
EV Academy нь Филиппиний Засгийн газартай нягт хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд сургалтын стандарт, бусад хууль, дүрэм журмуудыг баримтлан үйл ажиллагаа явуулж байна. 2014 онд Филиппиний Аялал жуулчлалын яамнаас топ 5 сургуулийн нэгээр тодруулсан бөгөөд дэлхий даяар Филиппин улсыг төлөөлөх эрхийг олгосон билээ.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
EV Academy нь дараах төрлийн сургалтуудыг явуулдаг.
- Ерөнхий Англи хэл - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалтаар Унших, Бичих, Ярих, Сонсох ур чадварын хичээл, 2 цаг жижиг групп сургалтаар Дүрэм, Илтгэл тавих хичээл, 2 цаг том групп сургалтаар Сонсох, Ярих ур чадварын хичээлүүд орно. Эдгээр хичээлүүд дээр нэмээд 2 цаг сонгох хичээлтэй. Сонгох хичээлд Дүрэм, Хэлц үг, CNN сонсгол, Хэлэлцүүлэг мэтгэлцээн, Бичих зэрэг хичээлүүдээс өөрийн түвшин болоод сонирхлоос хамааран сонгон суралцах боломжтой.
- Эрчимжүүлсэн Англи хэл - Ерөнхий Англи хэлнээс ялгаатай нь өдөр бүр шинэ үг, өгүүлбэрийн шалгалт авдгаараа давуу талтай. Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалтаар Унших, Бичих, Ярих, Сонсох ур чадварын хичээл, 2 цаг жижиг групп сургалтаар Дүрэм, Илтгэл тавих хичээл, 2 цаг том групп сургалтаар Сонсох, Ярих ур чадварын хичээлүүд орно. Эдгээр хичээлүүд дээр нэмээд 2 цаг сонгох хичээлтэй. Сонгох хичээлд Дүрэм, Хэлц үг, CNN сонсгол, Хэлэлцүүлэг мэтгэлцээн, Бичих зэрэг хичээлүүдээс өөрийн түвшин болоод сонирхлоос хамааран сонгон суралцах боломжтой.
- TOEIC / IELTS - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалтаар Унших, Бичих, Ярих, Сонсох ур чадварын хичээл, 4 цаг группээр Унших, Бичих, Ярих, Сонсох ур чадварын хичээлүүд орно. Эдгээр хичээлүүд дээр нэмээд 2 цаг сонгох хичээлтэй. Сонгох хичээлд Дүрэм, Хэлц үг, CNN сонсгол, Хэлэлцүүлэг мэтгэлцээн, Бичих зэрэг хичээлүүдээс өөрийн түвшин болоод сонирхлоос хамааран сонгон суралцах боломжтой.
- Ярианы Англи хэл - Дотроо 2 төрөлтэй. Эрчимжүүлсэн ярианы сургалт нь өдөрт 8 цаг ганцаарчилсан сургалттай, энгийн ярианы анги нь өдөрт 6 цаг ганцаарчилсан, 2 цаг групп сургалттай. Ганцаарчилсан сургалтаар Харилцан ярианы Англи хэл, Үгсийн сан, Үр дүнтэй харилцаа, Одоогийн бэрхшээл, Динамик уншлага, Илтгэл тавих, Чөлөөтэй ярих чадварын хичээлүүд орно.
- Бизнесийн Англи хэл - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалтаар Бизнесийн бичгэн харилцаа, Бизнесийн харилцаа, Бизнес хэлэлцээр, Бизнес үгсийн сан хичээлүүд орно. Групп сургалтаар 4 цаг Бизнес илтгэл танилцуулга, Зах зээлийн манлайлал, Дүрэм, Сонсголын хичээлүүдтэй. Эдгээр хичээлүүд дээр нэмээд 2 цаг сонгох хичээлтэй. Сонгох хичээлд Дүрэм, Хэлц үг, CNN сонсгол, Хэлэлцүүлэг мэтгэлцээн, Бичих зэрэг хичээлүүдээс өөрийн түвшин болоод сонирхлоос хамааран сонгон суралцах боломжтой.
ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
- Хүүхдийн хөтөлбөр - 1 сарын сургалтын төлбөр, өрөөндөө 4 хүүхэд байрлах байр, хоол, аяллын төлбөр багтсан. Хүүхдүүдийн өвөл, зуны амралтаар нэгдсэн журмаар зохион байгуулагддаг.
-
Эрчимжүүлсэн Англи хэл: 2250 ам.доллар
-
IELTS/TOEFL: 2400 ам.доллар
-
-
Насанд хүрэгчдийн хөтөлбөр - 1 сарын сургалтын төлбөр, өрөөндөө 4 хүн байрлах байр, хоолны төлбөр багтсан. Даваа гараг бүр шинэ элсэлт авна.
-
Ерөнхий Англи хэл: 1730 ам.доллар
-
Эрчимжүүлсэн Англи хэл: 1780 ам.доллар
-
IELTS/TOEIC: 1900 ам.доллар
-
Бизнесийн Англи хэл: 1900 ам.доллар
-
Ярианы Англи хэл 6 цаг ганцаарчилсан: 1930 ам.доллар
-
Ярианы Англи хэл 8 цаг ганцаарчилсан: 2060 ам.доллар
-
Хэрэв та өрөөндөө ганцаараа эсвэл хоёулаа байрлах бол үнийн дүн өөрчлөгдөх болохыг анхаарна уу.
БУСАД ЗАРДАЛ
Манай бүртгэлийн хураамж 200$, оршин суух зөвшөөрөл, цахилгааны төлбөр, цэвэрлэгээ үйлчилгээ, ном сурах бичгийн төлбөр 350$, онгоцны тийз 3.5-4.5 сая төгрөг нэмэгдэнэ.