Гадаадын их дээд сургуулийн намрын элсэлтэнд амжих болов уу?

Surgo боловсролыг санхүүжүүлэгч байгууллагын хамтын ажиллагаатай зарим сургуулиуд 9 сарын 15 хүртэл намрын элсэлтээ авч байна. Ингээд намрын элсэлтэнд суралцах боломжтой хөтөлбөрүүдийг танилцуулж байна:

  • Хятадын Ченгду хотод Хэлний бэлтгэл 1 жил + Бакалавр 4 жил /Chengdu/ дэлгэрэнгүй 
  • Хятадын Сужөү хотод Хэлний бэлтгэл 1 жил + Бакалавр 4 жил /Xuzhou/ дэлгэрэнгүй 
  • Хятадын Хуай Ан хотод Хэлний бэлтгэл 1 жил + Бакалавр 4 жил /Huai'an/ дэлгэрэнгүй 

Бакалаврын хөтөлбөрт өөр хот, сургууль сонгон суралцах боломжтой.

  • Эхлэх хугацаа: 2021 оны Намар
  • Суралцах түвшин: Хэлний бэлтгэл
  • Суралцах хугацаа: 1 жил
  • Хэлний бэлтгэлийн төлбөр: 20.000 юань /Сургалтын төлбөр, байр, үйлчилгээний төлбөр багтсан/

Оюутан хүсвэл Surgo-ийн сургалтын зээлд хамрагдаж, төлбөрөө төлөх боломжтой. Сургалтын зээлийн тоо хэмжээ хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар шийдвэрлэнэ. Хүсэлт илгээх бол энд дарж илгээгээрэй.

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан эхний улирлын хичээл онлайнаар орж болох бөгөөд энэ тохиолдолд төлбөрөөс 5.000 юань хасагдана. Хэрэв Хятад улс хилээ нээвэл 2-р улиралд очиж суралцах боломжтой. Хэрэв 2 улирал дараалан онлайнаар суралцсан бол төлбөрөөс 10.000 юань хасагдах бөгөөд дараа жилийн хэлний бэлтгэл эсвэл Бакалаврын төлбөрөөс 10.000 юаний хөнгөлөлт авах боломжтой. 

Тавигдах шаардлага

  • Нас: Хөтөлбөр бүрийн шаардлага өөр 
  • Голч дүн: 80% ба түүнээс дээш
  • Англи хэлний мэдлэг: Анхан шат

Бүрдүүлэх материал

  • Бүртгэлийн анкет
  • Гадаад пасспорт
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ /12 ангийн сурагчид сүүлийн 4 улирлын дүнгийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт/
  •  Их сургууль төгссөн бол диплом
  •  Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Манай байгууллагаас авч эмнэлэг дээр бөглүүлнэ/
  •  Цагдаагийн газрын тодорхойлолт /e-mongolia цахимаар авах/
  •  5х5 хэмжээтэй цээж зураг файлаар
  • Зээлээр сурах бол орлого нотлох бичиг баримт /Ажлын газрын тодорхойлолт, 6 сарын дансны хуулга/

Сургалтын зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

Холбоо барих: 7515-1582

Дараах формыг бөглөж илгээснээр бүртгэлийн хураамжаас 50.000₮ хөнгөлөлт авах боломжтой.