card

Гадаадад сурахыг хүссэн оюутан залуус Surgo боловсролыг санхүүжүүлэгч байгууллагаас сургалтын зээлийг түргэн шуурхай, таатай нөхцөлөөр авах боломжтой.

Сургалтын зээл нь Surgo-ийн хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургууль, коллеж, хэлний бэлтгэлийн сургалтын төлбөрт зориулан олгогдоно. Хөтөлбөр бүрээс хамааран зээлийн хэмжээ харилцан адилгүй тул тухайн хөтөлбөрийн шаардлага, зээлийн нөхцөлийг сайтар судална уу.

Сургалтын зээлийг авахад суралцагч хөтөлбөрийн шаардлагыг хангасан байхаас гадна батлан даагчид цалин, бизнесийн орлогоо нотлох шаардлагатай. Зөвлөх ажилтнаас хөтөлбөр болон сургалтын зээлийн бүрдүүлэх материалын жагсаалт авч, онлайнаар эсвэл биечлэн ирж материалаа шалгуулах хэрэгтэй.

Элсэлтийн материал болон сургалтын зээлийн материалыг шаардлага хангасан гэж үзвэл сургалтын зээл олгох шийдвэр гарах бөгөөд ажлын 2 хоногт багтаан сургалтын зээлийн гэрээгээ байгуулах ёстой. Учир нь тухайн элсэлтийн хугацаанд олгогдох сургалтын зээлийн хэмжээ, суралцагчдын тоо хязгаартай бөгөөд түрүүлж гэрээ байгуулсан сурагчид олгогдоно.

Сургалтын зээлээр сурах боломжтой хөтөлбөрүүд:

  • Хятад улсад Хятад хэлний бэлтгэл
  • Хятад улсад Хятад хэлний бэлтгэл + Бакалавр 4 жил
  • Хятад улсад Хятад хэлний бэлтгэл + Мастер 2.5-3 жил
  • Филиппин улсад Англи хэлний бэлтгэл 3 сараас 1 жил
  • Польш улсад Хэлний бэлтгэл + Бакалавр 3 жил
  • Польш улсад Хэлний бэлтгэл + Мастер 1.5-2 жил
  • Австрали улсад Хэлний бэлтгэл

Хөтөлбөрүүд цаашид нэмэгдэх бөгөөд манай сошл хуудсуудыг дагаж, тогтмол мэдээлэл аваарай.

Давуу тал

  • Төлбөрийн таатай нөхцөл
  • Гадаадад чанартай боловсрол эзэмших боломж

Тавигдах шаардлага

  • Surgo боловсролыг санхүүжүүлэгч байгууллагын хамтын ажиллагаатай сургууль, хөтөлбөрийг сонгосон байх
  • Өрхийн орлого 2 сая ба түүнээс дээш байх
  • Байр, хоол, ирж буцах замын зардал, хэрэглээний зардлаа санхүүжүүлэх чадамжтай байх

Бүрдүүлэх материал

  • Зээлийн маягт (Surgo оффисоос авна уу)
  • Иргэний цахим үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Суралцагч болон хамтран зээлдэгч тус бүрийн/
  • Цалингийн орлоготой бол: Нийгмийн даатгалын лавлагаа
  • Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт
  • Харилцах дансны 6 сарын хуулга
  • Хөтөлбөрийн элсэлтийн материалууд

Сургалтын зээлийн нөхцөл

Зээлийн дээд хэмжээ Зээлийн хугацаа Зээлийн хүү Бүртгэлийн хураамж
35 сая хүртэл төгрөг Хөтөлбөр бүрээс хамааран 24 сараас 6 жил хүртэл 18% Хөтөлбөрөөс хамаарна.