Австрали улсад сурахаар төлөвлөж буй иргэдэд тулгардаг хамгийн түгээмэл асуудал бол визний үндсэн шаардлага болох нэг жилийн зардлыг санхүүжүүлэх баталгаа буюу Банкны баталгааг хэрхэн гаргах вэ, нийт хэчнээн төгрөг байх вэ, заавал 6 сар, нэг жил байршуулах шаардлагатай юу гэсэн асуултууд байдаг.
Surgo боловсролын төвийн Австралийн Цагаачлалын албанаас магадлан итгэмжлэгдсэн зөвлөх танд дараах зөвлөгөөг өгч байна.
Заавал 6 сар, нэг жил байршуулах албагүй
Нийт хэдэн төгрөг байх шаардлагатай вэ?
- Сонгосон сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр
- 1 жилийн амьжиргааны зардал
- Суралцагч – 21,041 австрали доллар
- Эхнэр/Нөхөр – 7,362 австрали доллар
- Хүүхэд – 3,152 австрали доллар /Авч явах хүүхдийн тоогоор үржүүлнэ/
- Хүүхэдтэйгээ явах бол хүүхдийн сургалтын төлбөр
- Замын зардал 2,000 австрали доллароор тооцож, нийлбэр дүнгээр банкны баталгааг гаргана.
Банкны баталгааг хэдэн сар байршуулах вэ?
Мөнгөн орлогын эх үүсвэрээс шалтгаалаад хэдэн сар ч байршсан байж болно. Сургалтын зээл, тэтгэлэг, мөнгөн тусламж авсан тохиолдолд заавал 6 сар, нэг жил байршсан байх албагүй. Энэ талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг Surgo боловсролын төвийн Австралийн Цагаачлалын албанаас магадлан итгэмжлэгдсэн зөвлөхөөс аваарай.
Мөнгөн орлогын эх үүсвэрийг хэрхэн нотлох вэ?
Тухайн хүний ажил орлого, гэр бүлийн ажил бизнесийн нөхцөл байдлаас шалтгаалан хүн бүр өөр байдаг тул Surgo оффис дээр цаг товлож, визний нарийвчилсан зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна.
Surgo боловсролын төвөөс Австрали улсад суралцахыг хүссэн оюутан залуустаа сургалтын зээл олгож байгаа бөгөөд Австрали улсад очсоны дараа сар бүр хуваан төлөх нөхцөлтэй. Сургалтын зээлийн үндсэн шаардлага нь гэр бүлийн гишүүдийн орлого 2 сая ба түүнээс дээш байх.
Зуучлалын төлбөрийг визээ авсны дараа төлөөрэй.
Утас: 7515-1582
Энд дарж уулзалтын цаг товлоорой.
Австрали улсад суралцахад сургалтын төлбөрөөс гадна гарах нийт зардал, амьжиргааны өртөг, визний шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөж илгээнэ үү. Таны бүртгүүлсэн имэйл хаягаар системээс автоматаар мэдээлэл очих болно. Очоогүй тохиолдолд Spam хэсгээ давхар шалгаарай.