Польш улсын оюутны виз хэрхэн мэдүүлэх вэ?

Польш улсад нэг жил ба түүнээс дээш хугацаанд суралцахад D төрлийн үндэсний виз мэдүүлэх шаардлагатай. Surgo боловсролыг санхүүжүүлэгч байгууллагын туршлагатай зөвлөхүүд визний бичиг баримт бүрдүүлэлт, орчуулга, виз мэдүүлэх үйлчилгээ үзүүлдгийг дуулгахад таатай байна.

Оюутны виз авах 5 алхам

1-р алхам. Оюутны визний өргөдөл хүлээн авах өөрт хамгийн ойр байрлах Польш улсын элчин сайдын яамны мэдээллийг олох. Та Польш улсын Гадаад харилцааны яамны https://www.gov.pl/web/diplomacy/polands-missions-abroad сайтаар хандан хайлт хийх боломжтой.

2-р алхам. Тухайн элчин сайдын яамны вэбсайт дээр байршуулсан визний өргөдөлтэй холбоотой мэдээлэлтэй бүрэн танилцах. Тавигдах шаардлага, өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх хэрэгтэй.

3-р алхам. Визний өргөдлөө илгээж, цаг товлох. Дараах вэбсайтаар өргөдлөө илгээнэ: https://secure.e-konsulat.gov.pl/

4-р алхам. Шаардлагатай бичиг баримтуудыг бэлтгэнэ. Үүнд: визний өргөдөл, гадаад паспорт, цээж зураг, эрүүл мэндийн даатгал, сургуулийн урилга, суралцах хугацааны зардлаа санхүүжүүлэх санхүүгийн бичиг баримтууд. Мөн шаардлагатай бол нэмэлт бичиг баримтуудыг элчин сайдын яамны вэбсайт дээр зөвлөсний дагуу бүрдүүлнэ.

5-р алхам. Дээрх бүх бичиг баримтуудыг бүрдүүлж, визний хураамжаа төлж баталгаажуулснаар таны өргөдлийг хүлээн авна. Визний өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа 15 хоног байдаг ч зарим тохиолдолд нэмэлт материал бүрдүүлж, хугацаа сунгагдах болохыг анхаарна уу.