Польш улсад суралцахад амьжиргааны зардал хэд болох вэ?

Бусад Европын холбооны улсуудтай харьцуулахад Польш улсад суралцахад амьжиргааны өртөг хямд байдаг. Сард дунджаар 330 евроны зардал гарна. Ямар хотод сурч байгаагаас шалтгаалаад зардал өөр өөр байхыг анхаараарай. Польш улсын нийслэл болон аялал жуулчлалын бүс болсон хотуудад сурахад харьцангуй өндөр зардалтай байна. Дараах мэдээлэл танд сарын амьжиргааны зардлаа тооцоход тус болох болов уу. Энэхүү зардлыг тооцох нь виз мэдүүлэхэд суралцах хугацааны амьжиргааны зардлаа банкны баталгаа хэлбэрээр байршуулахад хэрэг болно.

Дотуур байрны төлбөр сард дунджаар 80 евро /wifi, тог цахилгаан, хими цэвэрлэгээний төлбөр хэрэглээгээрээ нэмэгдэнэ/

  • Нийтийн тээвэр сард 13 евро
  • Байр түрээсэлбэл сард 150 евро
  • Фитнесс клуб сард 22 евро
  • Өдрийн хоол 1 порц 3.5 евро
  • Киноны тасалбар 4.5 евро
  • Шар айраг 2 евро
  • Үс засуулахад 4.5 евро

Сарын амьжиргааны нийт зардлыг тооцоход

Зардлын төрлүүд Зардал /евро/ Зардал /польш мөнгө PLN/
Дотуур байрны төлбөр 90-140 евро 400-600 PLN
Нийтийн тээвэр 11-13 евро 50-60 PLN
Утас, интернэт, зурагтын төлбөр 17-22 евро 80-100 PLN
Хоол хүнс 150-200 евро 700-900 PLN
Аялал зугаалга 35-45 евро 150-200 PLN
Эрүүл мэндийн даатгал 9-13 евро 40-60 PLN
Сард гарах нийт зардал 330-430 евро 1500-2000 PLN

Surgo боловсролыг санхүүжүүлэгч байгууллага нь Польш улсын Варшав хотод байрлах Вистула их сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд Хэлний бэлтгэл, Бакалавр, Мастерын хөтөлбөрүүдэд жилд хоёр удаа элсэлт авч байна. /Хоёрдугаар сар, Есдүгээр сар/ Оюутан хүсвэл сургалтын зээлд хамрагдаж болох бөгөөд шаардлага хангасан цөөн тооны оюутанд Surgo боловсролыг санхүүжүүлэгч байгууллагаас сургалтын зээл олгоно.

Польш улсад оюутны виз мэдүүлэхтэй холбоотойгоор элсэлтийн эхлэх хугацаанаас дор хаяж 3 сарын өмнө бүртгүүлэх болохыг анхаарна уу.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://surgo.mn/poland холбоосоор аваарай.

Холбоо барих утасны дугаар: 7515-1582

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан урьдчилан цаг товлож, оффис дээр уулзалт зөвлөгөө өгөх болохыг анхаарна уу.