Польш улсад суралцах түгээмэл асуулт хариулт
Польш улсад нэг жил ба түүнээс дээш хугацаанд суралцахад D төрлийн үндэсний виз мэдүүлэх шаардлагатай. Surgo боловсролыг санхүүжүүлэгч байгууллагын туршлагатай зөвлөхүүд визний бичиг баримт бүрдүүлэлт, орчуулга, виз мэдүүлэх үйлчилгээ үзүүлдгийг дуулгахад таатай байна.
Оюутны виз авах 5 алхам
- Оюутны визний өргөдөл хүлээн авах өөрт хамгийн ойр байрлах Польш улсын элчин сайдын яамны мэдээллийг олох. Та Польш улсын Гадаад харилцааны яамны https://www.gov.pl/web/diplomacy/polands-missions-abroad сайтаар хандан хайлт хийх боломжтой.
- Тухайн элчин сайдын яамны вэбсайт дээр байршуулсан визний өргөдөлтэй холбоотой мэдээлэлтэй бүрэн танилцах. Тавигдах шаардлага, өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх хэрэгтэй.
- Визний өргөдлөө илгээж, цаг товлох. Дараах вэбсайтаар өргөдлөө илгээнэ: https://secure.e-konsulat.gov.pl/
- Шаардлагатай бичиг баримтуудыг бэлтгэнэ. Үүнд: визний өргөдөл, гадаад паспорт, цээж зураг, эрүүл мэндийн даатгал, сургуулийн урилга, суралцах хугацааны зардлаа санхүүжүүлэх санхүүгийн бичиг баримтууд. Мөн шаардлагатай бол нэмэлт бичиг баримтуудыг элчин сайдын яамны вэбсайт дээр зөвлөсний дагуу бүрдүүлнэ.
- Дээрх бүх бичиг баримтуудыг бүрдүүлж, визний хураамжаа төлж баталгаажуулснаар таны өргөдлийг хүлээн авна. Визний өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа 15 хоног байдаг ч зарим тохиолдолд нэмэлт материал бүрдүүлж, хугацаа сунгагдах болохыг анхаарна уу.
Бусад Европын холбооны улсуудтай харьцуулахад Польш улсад суралцахад амьжиргааны өртөг хямд байдаг. Сард дунджаар 330 евроны зардал гарна. Ямар хотод сурч байгаагаас шалтгаалаад зардал өөр өөр байхыг анхаараарай. Польш улсын нийслэл болон аялал жуулчлалын бүс болсон хотуудад сурахад харьцангуй өндөр зардалтай байна. Дараах мэдээлэл танд сарын амьжиргааны зардлаа тооцоход тус болох болов уу. Энэхүү зардлыг тооцох нь виз мэдүүлэхэд суралцах хугацааны амьжиргааны зардлаа банкны баталгаа хэлбэрээр байршуулахад хэрэг болно.
- Дотуур байрны төлбөр сард дунджаар 80 евро /wifi, тог цахилгаан, хими цэвэрлэгээний төлбөр хэрэглээгээрээ нэмэгдэнэ/
- Нийтийн тээвэр сард 13 евро
- Байр түрээсэлбэл сард 150 евро
- Фитнесс клуб сард 22 евро
- Өдрийн хоол 1 порц 3.5 евро
- Киноны тасалбар 4.5 евро
- Шар айраг 2 евро
- Үс засуулахад 4.5 евро
Сарын амьжиргааны нийт зардлыг тооцоход
Зардлын төрлүүд | Зардал /евро/ | Зардал /польш мөнгө PLN/ |
Дотуур байрны төлбөр | 90-140 евро | 400-600 PLN |
Нийтийн тээвэр | 11-13 евро | 50-60 PLN |
Утас, интернэт, зурагтын төлбөр | 17-22 евро | 80-100 PLN |
Хоол хүнс | 150-200 евро | 700-900 PLN |
Аялал зугаалга | 35-45 евро | 150-200 PLN |
Эрүүл мэндийн даатгал | 9-13 евро | 40-60 PLN |
Нийт зардал | 330-430 евро | 1500-2000 PLN |
Польш улс нь далайн болон эх газрын хосолсон зөөлөн уур амьсгалтай бөгөөд нартай цэлмэг өдрүүд олон хэдий ч бороотой бүрхэг өдрүүд ч бас ээлжилдэг. Зуны зарим өдрүүд маш халуун, зарим бороотой өдрүүд сэрүүхэн байдагт гайхах хэрэггүй. Өвөлдөө хасах граустай хүйтэн, бага зэрэг цас орно. Монголтой харьцуулбал дулаахан, өвөлдөө дунджаар -3 градус.
Польш улсын дундаж температур
Польш улсын дундаж хур тунадасны хэмжээ
Эх сурвалж: http://www.worldweatheronline.com/