Филиппин улсад хүүхдийн өвлийн кэмп элсэлтээ авч эхэллээ
Өдөрт 12 цагийн Англи хэлний вакум сургалт, долоо хоног бүр аялалтайSurgo.mn байгууллага нь Филиппин улсын топ 5 сургуулийн нэг болох EV Academy сургуультай хамтран Англи хэлний вакум сургалтын хөтөлбөрийг сурагчдын өвөл, зуны амралтаар зохион байгуулж байна. Манай хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдүүдийн Англи хэлний мэдлэгийг сайжруулахаас гадна хувь хүний хөгжил, нийгмийн харилцаа, багаар ажиллах чадваруудыг хүүхэд бүрийн нас насны онцлогт тохирсон арга барил, үйл ажиллагаагаар хөгжүүлэх зорилготой.
Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд 180 гаруй хүүхдийг Англи хэлний мэдлэгээ сайжруулж, үе тэнгийн хүүхдүүдтэйгээ амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалсан туршлагатай хамт олон билээ.
2024 ОНЫ ӨВЛИЙН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА
Филиппин улсын топ хэлний сургуулиудын нэг EV Academy дээр сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан Англи хэлний эрчимжүүлсэн вакум хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна. Хүүхдийн тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.
ХӨТӨЛБӨР ЭХЛЭХ ХУГАЦАА
Ээлж | Эхлэх хугацаа | Дуусах хугацаа |
I ээлж | 12 сарын 29 | 2025 оны 1 сарын 25 |
НАСНЫ АНГИЛАЛ
8-13 нас, 14-17 нас
ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
EV Academy сургууль (2 хүүхэд 1 өрөөнд) нэг сарын төлбөр 3250$, өдөрт 12 цагийн хичээлтэй, өдөр бүр шинэ үгийн шалгалттай, долоо хоног бүр аяллын хөтөлбөртэй.
Төлбөрт бүртгэлийн хураамж, өрөөндөө 2 хүүхэд байрлах дотуур байр, өдрийн 3 хоол, сургалтын төлбөр, даатгалын төлбөр, Бямба гараг бүрийн аяллын төлбөр, оршин суух зөвшөөрлийн хураамж, ном сурах бичиг, тог усны мөнгө бүгд багтсан.
ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ
- Эртэч шувуухай 2024 оны 10 сарын 30 өдрөөс өмнө бүртгүүлбэл 100 ам.долларын хөнгөлөлттэй.
БУСАД ЗАРДАЛ
- Онгоцны тийз 3.5-4.2 сая төгрөг
- 15 наснаас доош хүүхэд WEG хураамж 85$
- Халаасны мөнгө
МАНАЙ ДАВУУ ТАЛ:
- Хүүхдүүдийн аюулгүй байдал, хичээл амралтыг хариуцах 24 цаг хамт байрлах Монгол багш
- 7 хоног бүр аяллын хөтөлбөртэй
- Эрүүл мэндийн даатгал, аяллын давхар даатгалтай
- Сургуулийн дотуур байр 24 цагийн харуул хамгаалалттай
Surgo байгууллагаас хүүхдүүдийг нэгдсэн журмаар хүргэж өгч, авна. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 88047851 утсаар аваарай.