Гадаадад суралцах нь орон орны соёлтой танилцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах зэрэг олон боломжуудыг бий болгодог, амьдралыг өөрчилдөг гайхалтай туршлагуудын нэг юм. Хилийн чанадад мэргэжил эзэмшихдээ өөрт таатай, хамгийн тохирох улсаа сонгон аялалдаа гарах хамгаас чухал байдаг билээ.
Энэхүү нийтлэлд бид, суралцахад хамгийн таатай улс орнуудаас сонгох эрэл хайгуулд тань хөтөч болохоор доорх хүчин зүйлсийг зөвлөгөө болгон хүргэж байна.
- Боловсролын түвшин: Суралцахад хамгийн тохиромжтой гаднын улсыг тодорхойлох эхний болоод чухал шалгуур бол тухайн улсын боловсролын түвшин юм. Зэрэглэл өндөр, магадлан итгэмжлэгдсэн нэр хүндтэй их дээд сургууль, боловсролын байгууллагуудаараа сайрхдаг улс орныг эрж хайгаарай. АНУ, Их Британи, Герман, Канад болон Австрали зэрэг улс орнууд академик боловсролын өндөр түвшинтэй бөгөөд төрөл бүрийн сонирхолд нийцсэн олон төрлийн салбар мэргэжлийг санал болгодог.
- Хэлний мэдлэг: Хэлний мэдлэг бол үнэ цэнтэй ур чадвар бөгөөд таны эзэмшсэн үндсэн хэл горилж буй эрдмийн зорилгыг тань олгох гаднын улсын үндсэн хэл байна гэдэг маш их давуу тал болно. Англи хэл эзэмшсэн оюутан залууст англи хэлээр яригч АНУ, Их Британи болон Австрали зэрэг улс орнууд харилцааны давуу байдлыг олгоно. Гэхдээ, шинэ хэл сурах эрмэлзэлтэй хүмүүс Франц, Испани, Япон эсвэл Герман зэрэг улсуудаас сонгож өөрсдийгөө шинэ орчинд уусгаж болох юм.
- Соёлын олон талт байдал: Гадаадад суралцана гэдэг нь зөвхөн сурах бичиг болоод анги танхимын дундах амьдрал биш юм. Энэ нь мөн олон талт байдлыг хүлээн зөвшөөрч, соёлын хүрээгээ тэлэх явдал байдаг билээ. Соёлын олон талт байдлаар баян гаднын улсууд олон улсын оюутан залуусыг гараа тосон угтан авдаг юм. Канад, Нидерланд болон Шинэ Зеланд зэрэг улс орнууд олон соёлыг нэгэн зэрэг хүлээн зөвшөөрдөг гэдгээрээ сайшаагддаг.
- Тэтгэлэг: Санхүүгийн асуудал гаднын аль улсад суралцахыг шийдэхэд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг байдаг. Чанартай боловсрол олгохоос гадна сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг санал болгодог улс орнуудыг авч үзье. Мөн гаднын оюутан залууст тэтгэлэг олгодог улс орнуудыг судлаарай. Герман, Норвег болон Швед зэрэг улс орнууд үнэгүй эсвэл бага өртөг, төлбөртэй боловсролыг гадаад болон дотоодын оюутнуудад санал болгодгоороо алдартай билээ.
- Аюулгүй байдал: Гаднын улсад суралцахад аюулгүй байна гэдэг маш чухал. Гэмт хэргийн түвшин бага, улс төрийн тогтвортой байдалтай, олон үндэстний оюутан залуусыг дэмждэг улс орнуудаас сонгоорой. Канад, Швейцар, Япон зэрэг улс орнууд аюулгүй байдлаараа олонд танигдсан байдаг.
- Карьерын боломж: Гадаадад суралцах нь зөвхөн дэлхийн түвшний боловсролыг олгоод зогсохгүй үнэ цэнтэй харилцаа холбоо болон карьерын боломжуудыг олгодог билээ. Ажлын зах зээл дээр эрэлттэй байдаг, таны суралцаж буй чиглэлийн салбарт хүчтэй улсыг сонго. Их Британи, АНУ болон Австрали зэрэг улс орнуудад төгсөгчдийн өргөн сүлжээ, салбарын бат бөх харилцаа холбоо байдаг нь ирээдүйн карьер төлөвлөлтөд ашигтай байдаг.
Гаднын аль улсад суралцахаа сонгоно гэдэг хувь хүний сонирхол, горилж буй боловсролын зэрэг, хувийн зорилго, зорилтууд дээр тулгуурласан шийдвэр байдаг билээ. Боловсролын түвшин, хэлний мэдлэг, соёлын олон талт байдал, амьжиргааны өртөг, аюулгүй байдал болон карьер төлөвлөлт зэрэг хүчин зүйлсийг сонголтоо хийхээс өмнө авч үзээрэй. Танд АНУ-ын боловсролын түвшин, Францын соёлын уусгалт, Герман дахь сургалтын бага зардал таалагдсан байж болох ч гадаадад суралцана гэдэг таны амьдралд арилшгүй ул мөр үлдээх чухал аялал гэдгийг санаж сонголтоо зөв хийгээрэй.