Ур чадварыг хэрхэн эзэмших вэ?

Өнөөгийн хурдацтай хөгжиж буй ертөнцөд ур чадварт суралцаж, эзэмшинэ гэдэг бол хувь хүний хөгжлийн болоод мэргэжлийн амжилтад хүрэх түлхүүр юм. Та хөгжмийн зэмсэг эзэмшиж, программ хөгжүүлж, мастер тогооч болмоор байгаа эсэхээс үл хамааран аливаа ур чадварыг эзэмшихийн тулд тууштай, тэсвэр хатуужилтай мөн стратегийн арга барилтай байх ёстой. Энэхүү нийтлэлээрээ бид таны авьяас чадварыг бүрэн нээж, аливаа ур чадварыг хурдацтай эзэмших арга барил, зарчмуудын талаар авч үзэх болно.

Зорилгоо тодорхойл

Ямар ч ур чадварыг эзэмших хамгийн эхний алхам бол өөрийн зорилгыг оновчтой тодорхойлох юм. Би юунд хүрэхээр зорьж байна вэ? гэж өөрөөсөө асуу. Том зорилгоо жижиг, шат дараатай хэрэгжүүлж болох зорилтуудад хуваа. Ингэснээр та зүг чигээ олж урагшлах явцдаа өөрийн өсөлтийг хянаж чадах болно.

Тууштай хичээллэх зуршилтай бол

Тууштай хичээллэх зуршил бол ур чадвар эзэмших түлхүүр юм. Тууштай хичээллэх зуршил таныг таны тав тухтай орчноос хөндийрүүлэх хүчтэй, зорилготой арга юм. Тууштай хичээллэх зуршилтай болохын тулд ахиц дэвшил шаардлагатай байгаа ур чадвараа тодорхойлоод нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу дадлага хий. Өөрийн сул талыг тодорхойлж, цаашид илүү сайжрах шаардлагатай стратеги боловсруулахын тулд салбартаа тэргүүлэгчид, дасгалжуулагч болон мэргэжилтнүүдээс зөвлөгөө аваарай.

Суралцах дадалтай бол

Ур чадвар эзэмшихэд тууштай байдал маш чухал. Өөрийн цагийн хуваарьт тохирсон суралцах дадал зуршилтай болоорой. Өдөр бүр эсвэл долоо хоног тутам аливааг давтахад, сайжруулахад тодорхой хэмжээний цаг гарга. Аливааг хөгжүүлэх, сайжруулах ур чадварыг эзэмшсэнээр та цаг хугацааны аясаар амьдралдаа үлэмж ахицыг авчрах зуршлыг бүтээх юм.

Нарийн, төвөгтэй ур чадварыг хялбаршуул

Нарийн, төвөгтэй ур чадварыг эзэмшинэ гэдэг заримдаа хэт их ачаалалтай байх боловч эдгээрийг илүү жижиг, удирдаж болохуйц хэсгүүдэд хувааснаар суралцах үйл явц илүү хүртээмжтэй болдог. Өөрийн хүрэхийг зорьж буй ур чадварыг бүрдүүлж буй хэсгүүдийг тодорхойлоод нэг бүрчлэн анхаарал хандуул. Хэсэг тус бүрийг маш сайн эзэмшсэнийхээ дараа тэднийг бага багаар нэгдмэл цогц болго.

Бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрч, алдаанаасаа суралц 

Бүтэлгүйтэл, алдаа бол ур чадвар эзэмших үед зайлшгүй гардаг зүйлс юм. Алдаа бүрээ ухралт гэхээсээ илүүтэйгээр урагшлах боломж гэж хүлээж ав. Бүтэлгүйтэл бүртээ дүн шинжилгээ хийж, алдаанаасаа суралцаж арга барил аа өөрчил. Тууштай зан, тэсвэр хатуужил бол таныг сорил, бэрхшээлтэй нүүр тулгарсан ч гэлээ урам зоригтой байлгах чухал чанарууд юм.

Мэдлэг болоод нөөц боломжийг эрэлхийл

Мэдлэг ээ тэлнэ гэдэг ямар ч ур чадварыг эзэмших суурь нь болдог. Ном, цахим хичээл, сургалт, хичээл гээд олон төрлийн нөөц боломжийн давуу байдлуудыг ашиглаарай. Сонирхож буй ур чадварынхаа дагуу харилцаа холбоо тогтоож өөртэйгөө ижил хүмүүстэй санаа бодлоо солилцон тэдний туршлагаас суралц.

Ментортой бол

Ментортой болсноор таны ур чадвар хурдацтай хөгжих болно. Ментор гэдэг нь таны зорьж буй ур чадварыг аль хэдийн өндөр түвшинд эзэмшсэн хүнийг хэлнэ. Тэд танд чиглэл өгч, үнэ цэнтэй ойлголтуудыг зөвлөж, нийтлэг тулгардаг бэрхшээлээс зайлсхийхэд тусална. Мэргэжлийн хүмүүс, цахим платформ эсвэл оршин суугаа газрынхаа нийгэмлэг дундаас ментор хайгаарай.

Урам зоригтой бай

Ур чадвар эзэмших үед урам зориг оо хадгална гэдэг үнэхээр чухал шүү. Богино хугацааны зорилгоо тодорхойлоод тэдгээрт хүрэх тутамдаа өөрийгөө шагнаарай. Өөрийгөө эерэг инфлюенсрүүд болон таны ахиц дэвшлийг магтан сануулдаг хүмүүсээр хүрээлүүл. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж урам зоригоо хадгалахын тулд замдаа тулгарч буй чухал үйл явдлуудыг тэмдэглэ.

Ур чадвар эзэмшинэ гэдэг нь тууштай зан, тэсвэр тэвчээр болон өсөлтийн сэтгэл зүй шаарддаг насан туршийн аялал юм. Тууштай хичээллэх зуршилтай болох, аливаад суралцах дадалтай болох, алдаагаа хүлээн зөвшөөрөх, мэдлэг болоод менторыг эрж хайх болон урам зоригоо хадгалснаар та өөрийн авьяас чадварыг бүрэн нээж өөрийн хүссэн ур чадвар бүртээ хүрэх болно. Ур чадвар эзэмшинэ гэдэг тийм ч амар замнал биш боловч шагнал нь хэмжээлшгүй үнэтэй ирэхийг санаарай. Тэгэхээр, эхний алхмаа хийгээд, бэрхшээлийг даван туулж өөрийгөө олж нээх, ур чадвар эзэмших гайхалтай аялалдаа гараарай.

Англи хэлний ур чадвараа сайжруулахыг хүсч байвал манай Филиппин багштай ганцаарчилсан онлайн сургалтанд бүртгүүлээрэй.

1 удаагийн онлайн хичээлд үнэ төлбөргүй хамрагдахыг хүсвэл дараах холбоосоор хүсэлт гаргаарай.

https://bit.ly/surgomn-demo