Хүүхдийн сургалт, аяллаар мэргэшсэн Surgo.mn байгууллага Вьетнам улсын Фукуок арлын Англи хэлний 12 цагийн сургалттай Хүүхдийн аяллыг зохион байгуулах гэж байна. Хүүхдийн тоо хязгаартай тул 88047851, 75151582 утсаар амжиж бүртгүүлээрэй.
7 өдөр/6 шөнө
Фукуок арал нь Вьетнам улсын өмнөд хэсэгт байрлах хамгийн том арал бөгөөд нийт 574 км2 газар нутагтай. Тансаг зэрэглэлийн ресорт, хувийн хаус, вилла болон амралтын газруудтай аялал жуулчлалын чөлөөт бүс юм. Вьетнам улсын Засгийн газраас тус аралд зорин ирж буй аялагчдад зориулан томоохон парк, усан парк, Дэлхийн Геннисийн рекордыг эзэмшдэг хамгийн урт ‘Cable car’, Зүүн Өмнөд Ази-даа хамгийн томд тооцогдох амьтны хүрээлэн мөн Вьетнам улсын хамгийн том ‘Корона Казино’ зэрэг олон төрлийн сонирхолтой энтертэйнмент бүтээн байгуулалтыг хийж, цогцоор нь хөгжүүлснээр дэлхийн сая сая жуулчдын зорин ирдэг аялал жуулчлалын бүс болсон юм.
НАСНЫ ХЯЗГААР
12-17 насны хүүхдүүд хамрагдах боломжтой.
ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА
Ээлж | Эхлэх хугацаа | Дуусах хугацаа |
1-р ээлж | 6 сарын 18 | 6 сарын 25 |
2-р ээлж | 7 сарын 2 | 7 сарын 9 |
Өдөр 1: Улаанбаатар - Фукуок арал
- Өглөө Хөшигтийн Хөндий дэх “Чингис Хаан” нисэх буудал дээр цугларч бүртгэл хийлгээд Вьетнам улсын хамгийн том арал Фукуокруу ниснэ. /Онгоцонд хоолтой/
- CHEZ CAROLE далайн эргийн резортдоо ирж, бүртгэл хийлгэн байрлана.
- Оройн хоол
- Амралт, чөлөөт цаг
Өдөр 2: Усан онгоцны аялал
- Өглөөний цай
- Англи хэлний сургалт 4 цаг
- Өдрийн хоол
- Үдээс хойш 17:00 цагт усан онгоцны аялалдаа гарч, нар жаргах үзэсгэлэнтэй мөчийг далайн дунд үзнэ.
- Оройн хоол. Усан онгоцон дээр оройн хоолоо иднэ.
- CHEZ CAROLE далайн эргийн резорт | Хоол: Өглөө, өдөр, орой
Өдөр 3: Чөлөөт өдөр
- Өглөөний цай
- Англи хэлний сургалт 4 цаг
- Өдрийн хоол
- Өдрийн хоолны дараа хүүхдүүд өөрсдийн хүслээр далайн эрэг дээр амарч, буудлынхаа бассейнд сэлэх зэргээр таатай өнгөрүүлнэ.
- Оройн хоол
- CHEZ CAROLE далайн эргийн резорт | Хоол: Өглөө, өдөр, орой
Өдөр 4: Фукуок арал - 3 арлын аялал
- Өглөөний цай
- 09:30 ФУКУОК арлын хамгийн үзэсгэлэнтэй 3 арлын аялалдаа гарна.
- Hon Gam Ghi арлын үзэсгэлэнт шүрэн хаднуудыг үзнэ.
- May Rut Trong арал дээр найзуудтайгаа усанд сэлж, зургаа авхуулна.
- Өдрийн хоолоо усан онгоцон дээр иднэ.
- Өдрийн хоолны дараа Hong Thom арал дээрх Aquatopia усан паркаар зочилно.
- Үүний дараа Өмнөд Азийн хамгийн урт агаарын машинд сууж, арлыг бүхэлд нь дээрээс харах болно.
- 17:30 аяллын унаандаа сууж буцна.
- Резорт буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна.
- CHEZ CAROLE далайн эргийн резорт | Хоол: Өглөө, өдөр, орой
Өдөр 5: Чөлөөт өдөр
- Өглөөний цай
- Англи хэлний сургалт 4 цаг
- Өдрийн хоол
- Өдрийн хоолны дараа хүүхдүүд өөрсдийн хүслээр далайн эрэг дээр амарч, буудлынхаа бассейнд сэлэх зэргээр таатай өнгөрүүлнэ.
- Оройн хоол
- CHEZ CAROLE далайн эргийн резорт | Хоол: Өглөө, өдөр, орой
Өдөр 6: Фукуок арлын хойд зүгийн аялал
- Өглөөний цай
- 08:00 ФУКУОК арлын хойд зүгийн үзэсгэлэнт газруудын аялалд гарна.
- Cua Can гол
- Зөгийн фермээр зочилж, нутгийн зөгийн бал үйлдвэрлэлтэй танилцаж, зөгийн бал амтална.
- Цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж, ой модоор аялна.
- Rach Vem тосгоноор зочилж, өдрийн хоолоо иднэ.
- Ganh Dau далайн эргээр аялна.
- 16:00 аяллын унаандаа сууж буцна.
- Резорт буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна.
- CHEZ CAROLE далайн эргийн резорт | Хоол: Өглөө, өдөр, орой
Өдөр 7: Фукуок - Улаанбаатар
- Өглөөний цай
- Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- Фукуок арлын нисэх онгоцны буудал руу явна. Бүртгэл хийлгээд Улаанбаатарлуу ниснэ.
Үүгээр аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэ: 1800$
Аяллын үнэд багтсан зүйлс
- Улаанбаатар - Фукуок 2 талын нислэгийн тийз
- Далайн эргийн резортод энгийн нэг өрөөнд 2-оор байрлах үнэ
- Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
- Монгол багш, хөтөч
- Өдрийн 3 хоол
- Орон нутгийн тээврийн үйлчилгээ
- Аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
- Хувийн хэрэглээний зардлууд
- Аяллын үнэд багтсан зүйлээс бусад үзвэр, үйлчилгээ
- Гар утасны сим, дата
Бүртгэлийн хураамж 100$ төлж баталгаажуулна. Хүний тоо хязгаартай тул 88047851, 75151582 утсаар бүртгүүлээрэй.