Турк улсад Хүүхдийн SUMMER CAMP хөтөлбөр

Хүүхдийн сургалт, аяллаар мэргэшсэн Surgo.mn байгууллага Турк улсад Хүүхдийн SUMMER CAMP хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна. Туркийн 3 хотоор аялахаас гадна Англи хэлний 12 цагийн ганцаарчилсан сургалттай. Хүүхдийн тоо хязгаартай тул 88047851, 75151582 утсаар амжиж бүртгүүлээрэй.  

8 өдөр/7 шөнө

НАСНЫ ХЯЗГААР

12-17 насны хүүхдүүд хамрагдах боломжтой.

ХӨТӨЛБӨР ЭХЛЭХ ХУГАЦАА

Зуны элсэлт:

Ээлж Эхлэх хугацаа Дуусах хугацаа
1-р ээлж 6 сарын 6 6 сарын 14
2-р ээлж 7 сарын 18 7 сарын 26
3-р ээлж 8 сарын 8 8 сарын 16

Өдөр 1: Улаанбаатар-Истанбул-Анталья

Эхний өдөр Turkish Airlines-ийн нислэгээр Улаанбаатар - Истанбул - Анталья хотруу нисч ARCANUS SIDE 5 одтой зочид буудалд байрлаж, оройн хоолондоо орцгооно.

Өдөр 2: Анталья хотын аялал

Өглөөний цайгаа уусны дараа Анталья хотоор аялна: 

  • 8:00 Өглөөний цай
  • Анталья хотын аялал
  • Дьюден хүрхрээ
  • 13:00 Өдрийн хоол
  • Аполло эртний сүмийн туурь
  • Усан онгоцны аялал
  • 18:00 Оройн хоол

Өдөр 3: ARCANUS SIDE усан парк

Өглөөний цайны дараа Англи хэлний 4 цаг ганцаарчилсан сургалттай. Үүний дараа усан парк дээр тоглож чөлөөт цагаа өнгөрүүлнэ.

  • 8:00 Өглөөний цай
  • 9:00-12:50 Англи хэлний сургалт 4 цаг
  • 13:00 Өдрийн хоол
  • ARCANUS SIDE усан парк
  • 18:00 Оройн хоол

Өдөр 4: Памуккале хотын аялал

Өглөөний цайны дараа Памуккале хотруу автобусаар явна. COLOSSEA 5 одтой зочид буудалд байрлаж, оройн хоолондоо орцгооно.

  • 8:00 Өглөөний цай
  • Памуккале хотруу автобусаар явна.
  • 13:00 Өдрийн хоол
  • COLOSSEA 5 одтой зочид буудалд бууна.
  • 18:00 Оройн хоол

Өдөр 5: Памуккале хот Агаарын бөмбөлөгтэй аялал

  • 5:00 Агаарын бөмбөлөгтэй аялал 
  • 8:00 Өглөөний цай
  • Памуккале хотын аялал
  • 13:00 Өдрийн хоол
  • 14:00-17:50 Англи хэлний сургалт 4 цаг
  • 18:00 Оройн хоол

Өдөр 6: Истанбул хот, Босфорын хоолойн аялал

Өглөөний цайгаа уусны дараа Denizli нисэх онгоцны буудлаас Истанбул хотруу ниснэ.

  • 8:00 Өглөөний цай
  • Denizli нисэх онгоцны буудлаас Истанбул хотруу ниснэ.
  • Босфорын хоолойн аялал
  • Султанахмэт, Аяасофиа сүм, Эртний захын аялал
  • CLARION 5 одтой зочид буудалд бууна.
  • 19:00 Оройн хоол

Өдөр 7: Истанбул хот чөлөөт өдөр

  • 8:00 Өглөөний цай
  • 9:00-12:50 Англи хэлний сургалт 4 цаг
  • 13:00 Өдрийн хоол
  • 18:00 Оройн хоол

Өдөр 8: Истанбул - Улаанбаатар

Өглөөний цайгаа уусны дараа Истанбулаас Улаанбаатарын чиглэлд ниснэ. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд бууснаар манай аялал өндөрлөнө.

Аяллын үнэ: 1950$

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Улаанбаатар - Истанбул - Анталья 2 талын нислэгийн тийз
  • 5 одтой зочид буудлын энгийн нэг өрөөнд 2-оор байрлах үнэ
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Монгол хөтөч
  • Өдрийн 3 хоол
  • Орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Аяллын иж бүрэн даатгал
  • Сургалтын төлбөр

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Хувийн хэрэглээний зардлууд
  • Аяллын үнэд багтсан зүйлээс бусад үзвэр, үйлчилгээ
  • Гар утасны сим, дата

Бүртгэлийн хураамж 100$ төлж баталгаажуулна. Хүний тоо хязгаартай тул 88047851, 75151582 утсаар бүртгүүлээрэй.