SURGO.MN боловсролын байгууллага нь Филиппин улсад Англи хэлний эрчимжүүлсэн Зуны хүүхдийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор туршлагатай, хүсэл тэмүүлэлтэй багш нарыг Зөвлөхөөр ажиллахыг урьж байна.
АЖИЛ ҮҮРЭГ
- Сургалт аяллын хөтөлбөрүүдийг өөрийн сургуулийн хүүхдүүд, эцэг эхчүүдэд танилцуулах
- Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүд, эцэг эхчүүдийн мэдээллийг Хөтөлбөрийн координаторт өгөх
- Манай байгууллагаас зохион байгуулах маркетингийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах
- Маркетингийн албанаас бэлтгэсэн мэдээ, мэдээллийг түгээх
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд 2 ба түүнээс дээш жил багш, менежерээр ажилласан, одоо ажиллаж байх
- Илтгэх, танилцуулах, харилцааны өндөр ур чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Хариуцлагатай байх
ЦАЛИН УРАМШУУЛАЛ
- Гүйцэтгэлтэй уялдсан өрсөлдөхүйц цалин урамшуулал
- Гадаадад аялах, сурах боломж
- Ажлын уян хатан нөхцөл
- Мэдлэг ур чадвараа ахиулах боломжийг бид танд олгож байна.
Хэрэв та дээрх ажлын байрыг сонирхож байвал энд дарж анкетаа илгээнэ үү.