Дэлхий дээр хамгийн олон буюу 1.3 тэрбум хүн Англиар ярьдаг. Интернэт дэх мэдээллийн 70% нь Англи хэл дээр байна. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын албан ёсны хэл нь Англи хэл байдаг гээд тоочоод байвал энэ хэлийг сурах маш олон шалтгаан бидэнд бий. Ялангуяа цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй Монгол Улсын хувьд дэлхийтэй холбогдох цорын ганц боломж нь Англи хэл. Өнөөдрийн бидний амьдарч буй эрин зуунд азаар Англи хэл сурах олон боломжууд байна. Гар утас, интернэт, үнэгүй аппликэйшнүүдийг ашиглаад маш хурдан Англи хэлийг сурах боломжтой. Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд Англи хэлийг хурдан, үр дүнтэй сурах 5 аргыг хүргэж байна.
1. Англи хэл сурах технологийг ашигла
Дэлхий дээр маш олон Англи хэл сурах үнэгүй аппликэйшн, вэбсайтууд бий. Энэ дотроос топ 3 үнэгүй аппликэйшнийг дурдвал Preply, Mondly languages, LiveXP, хэрэглэгчдийн үнэлгээгээр 9.1-9.9 оноо авсан байна. Манай монголчуудын хөгжүүлсэн Hippocard аппликэйшн хүртэл байгаа шүү дээ. Технологийн шийдлийг ашиглаж, өөрт хялбар байдлаар зорилгодоо хүрээрэй.
2. Онлайн хичээл ав
Гадаад багштай ганцаарчилсан сургалт нь хамгийн үр дүнтэйд тооцогдохоос гадна бодит практик туршлага болдог. Хэлээ идэвхтэй байдлаар ашиглаж, ном уншиж, үг цээжлэхээс илүүтэй өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглах, үгээ зөв аялгаар сурах гээд олон давуу талтай. Манай Surgo.mn байгууллага Филиппин багштай, ганцаарчилсан онлайн сургалтыг явуулж байна. Хүссэн цагтаа, хүссэн хугацаагаараа, одоо байгаа түвшингөөсөө эхлээд IELTS,TOEFL хүртэл, мөн бизнесийн Англи хэл сурах боломжтой. Сард 12 хичээл 250.000₮, 20 хичээл 400.000₮ байдаг. Бүртгүүлэх бол энд дарна уу.
3. Ярилцах хамтрагч олж авах
Англи хэлийг хурдан сурах хамгийн гол арга бол өдөр тутам ашиглах. Зарим Англи хэл сурах аппликэйшн дотор гадаад хүнтэй ярилцах хэсэг байдаг. Англиар ярихгүйгээр зөвхөн уншаад, сонсоод л байвал өөрийн сул талаа мэдэж чаддаггүй. Ямар үгийг буруу дуудаж байна, ямар үгсийн сан дутагдаж байгааг мэддэггүй. Иймд дэлхий дахинд Англи хэл сурч байгаа ижил зорилготой хүмүүстэй найз болоод өдөрт 5-10 минут онлайн ярилцаж байгаарай.
4. Подкастууд сонс
Англи хэл дээр подкастууд сонсох нь таны сонсох ур чадвараас гадна үгсийн санг нэмэгдүүлнэ. Мэдээж унаган Англи хэлтэй хүний яриаг бүрэн ойлгодог болоход хэдэн сар шаардлагатай. Гэхдээ Англи хэл сурч байгаа хүмүүст зориулсан подкастууд олон бий. Жишээ нь All Ears English, Better at English, The English We Speak, Luke’s English Podcast болон ESL Podcast гээд хайгаад үзээрэй. Мөн сонирхдог сэдвээрээ подкастууд хайж олоод хадмал тексттэй нь хамт сонссоноор суралцангаа Англи хэлээ сайжруулах боломжтой. Эхлээд хүнд байвал подкастынхаа тоглуулах хурдыг удаашруулж болно.
5. Орчинд нь очиж сурах
Мэдээж хэрэг тухайн хэлээр ярьдаг орнуудад очиж суралцах нь хэл сурах хамгийн хурдан арга. Манай Surgo.mn байгууллага Филиппин улсын Себу хотод байрлах 3D Academy, EV Academy сургуулиудтай хамтын ажиллагаатай бөгөөд долоо хоног бүр элсэлт авч байна. Нэг сарын сургалтын төлбөр, байр хоолны төлбөр нь 1366-1900 ам.доллар байдаг. Австрали, Канад, Америк гэх мэт улсуудтай харьцуулахад өртөг маш бага, виз шаарддаггүй, хичээл нь ганцаарчлан явагддаг, хүссэн үедээ явах боломжтой гэдгээрээ давуу талтай. Филиппин улсын албан ёсны хоёрдогч хэл нь Англи хэл бөгөөд хүмүүс нь Англиар цэвэр аялгатай, чөлөөтэй ярьдаг. Найрсаг зочломтгой ард түмэн учир гадуур дотуур явахад хүртэл Англиар ярихад тусалж, дэмждэг. Манай Филиппиний хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.