Хүүхдийн сургалт, аяллаар мэргэшсэн Surgo.mn байгууллага Монголдоо анх удаа хүүхдийн Workshop аяллыг Сингапур, Малайзын 3 хотод зохион байгуулах гэж байна. Аяллын хөтөлбөрөөс гадна хувь хүний хөгжлийн, хүүхдийн оролцоо идэвхийг шаардсан хэлэлцүүлэг бүхий 9 академик цагийн сертификаттай сургалттай. Хүүхдийн тоо хязгаартай тул 88047851, 75151582 утсаар амжиж бүртгүүлээрэй. 8 өдөр/7 шөнө
Өдөр 1: Улаанбаатар-Сөүл-Сингапур
Өглөөний 9:30 цагт Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд цугларч бүртгэлээ хийлгээд Korean Air нислэгээр 12:45 Сөүлрүү нисээд 16:55 цагт бууна. Сөүлээс 23:10 цагт Сингапурлуу нисээд 5:00 цагт бууна.
Өдөр 2: Сингапурын аялал
Биднийг онгоцны буудал дээр орон нутгийн хөтөч угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Зочид буудалдаа буугаад цагийн зөрүү болон аян замын алжаалаа тайлан хэсэг амраад Сингапур хоттой танилцах аяллаа эхэлнэ.
- Синтоза арал Юниверсал студи
- Сингапурын бэлгэ тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөө /Merlion/
- Марина Бэй Сэндс хэмээх 5 одтой зочид буудал
- Сингапурын Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв ордон
- Сингапурын Үндэсний галлерей
- Сингапурын алдарт далайн эрэг дэх Соёлын ордон
- Алдарт Бэй цэцэрлэгт хүрээлэн
Уг цэцэрлэг нь 101 га талбайтай Зүүн Өмнөд Азидаа хамгийн шилдэг цэцэрлэг хүрээлэн. Уг цэцэрлэгт хүрээлэн нь Сингапур улсын засгийн газраас хэрэгжүүлж буй Эко хот байгуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн цогцолбор цэцэрлэгт хүрээлэн бөгөөд хүн ардынхаа амьдрах таатай орчныг бүрдүүлсэн онцгой бүтээн байгуулалт юм. Цэцэрлэгт хүрээлэн дотроо Супер три буюу Супер мод /25-50 метр өндөртэй/ зэргийн шоу үзүүлбэр нь орой 19:45 цагийн үед эхэлдэг бөгөөд орчин үеийн гэрлэн үзүүлбэр нь таныг өөр гариг ертөнцөд очсон мэт сэтгэгдлийг төрүүлэх болно. Мөн Марина Бэй Сэндс хэмээх 5 одтой зочид буудлын өмнө болдог гайхалтай лазер шоу үзүүлбэрийг үзэх болно.
Өдөр 3: Сингапур-Малайзын Малакка хот
Өглөөний цайны дараа Малайз явна. Португаль улсын колони байх үеийн нийслэл Малака хотоор аялна.
10:00 Португаль улсын колони байх үеийн нийслэл Малакка хотоор аялж ази Европын уран барилга байгууламжийн гайхамшигт цогцолборуудыг үзэх боломжтой.
Малакка хот нь 2008 онд ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэгдсэн газрын нэг бөгөөд түүхэн олон үйл явдлуудын гэрч болсон үзмэрүүдтэй гайхамшигт хот юм.
13:00 Өдрийн хоолоо Малакка хотод зооглоно
14:30 Аялал үргэлжилнэ.
Танилцах газрууд :
- Малеко хотын түүхэн дурсгалт газар
- Christ Church – 1741 онд Дани улсын уран барилагчид барьсан Крист сүм дотор орж танилцана.
- A’Formosa Fort – 1511 оны эртний Португали улсын цамхагтай танилцана.
- Jonker Street - Жонкер хэмээх алдартай худалдааны төв гудамжаар аялж төрөл бүрийн худалдаа авалт хийх боломжтой .
19:00 Оройн хоол ресторанд зооглоод Малакка дахь буудалдаа амарна.
Өдөр 4: Малайзын Малакка хот-Гентин Хайланд хот
Өглөөний цайны дараа Гентин Хайланд хэмээх зугаа цэнгэл тоглоомын цогцолбор хотруу чөлөөт аялалд гарна. Зүүн Өмнөд Азийн хамгийн том казиногийн цогцолбортой танилцана. Худалдааны гудамжаар худалдан авалтууд хийж, хотын гудамжаар зугаална.
13:00 Өдрийн хоол
14:00 Гентин Хайланд хотын зочид буудалдаа байрлана.
16:00-18:00 Personal development Workshop
19:00 Оройн хоол
Өдөр 5: Гентин Хайланд хот Workshop
Гентин Хайланд хот дахь зочид буудалдаа байрлана.
8:00 Өглөөний цай
9:00-11:00 Design Your Lifestyle Workshop
13:00 Өдрийн хоол
14:00-16:00 Boost Your Productivity Workshop
19:00 Оройн хоол
Өдөр 6: Гентин Хайланд хот-Куала Лумпур хот
Өглөөний цайны дараа Малайзын нийслэл Куала Лумпур луу хурдны замаар автобусаар 1 цаг орчим явж, хотын аялал эхэлнэ. Бату хэмээх 400 жилийн өмнө бүтээн байгуулагдсан бурхны хөшөө, Хинду урсгалын сүм хийд, болон өвөрмөц тогтоц бүхий агуйг үзэж сонирхоно.
Куала Лумпур дахь зочид буудалдаа байрлана.
13:00 Өдрийн хоол
14:30 Куала Лумпур хотын барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэн нь уламжлалт хэвээр хадгалагдаж үлдсэн бөгөөд хуучин болон шинэ бүтээн байгуулалтууд хосолж зэрэгцэн оршдогоороо онцлог. Энэ хүү хотын архитектурын шийдэл, барилга байгууламжууд, хотын зохион байгуулалт өвөрмөц хөшөө дурсгалууд нь таныг сонирхлыг татах болно. Энэ өдөр эзэн хааны ордны өмнө Баатруудын хөшөөний дэргэд болон тусгаар тогтнолын талбай г.м дурсгалт газруудад зургаа татуулж, 452 метр өндөртэй, 88 давхар алдарт ихэр цамхгийг гаднаас үзэх болно.
19:00 Оройн хоол
Өдөр 7: Малайз - Сингапур - Сөүл
Өглөөний цайны дараа Куала Лумпураас Сингапур луу хөдөлнө.
14:00 Сингапур дахь зочид буудалдаа Өдрийн хоол
18:00 Оройн хоолны дараа Сертификат гардуулах ёслол
21:00 цагт Нисэх онгоцны буудалруу явна. Шөнө 1:30 минутанд Сөүлрүү ниснэ. Өглөө 08:50 цагт Сөүлд бууна.
Өдөр 8: Сөүл - Улаанбаатар
Өдөр Сөүлээс Улаанбаатарын чиглэлд 13:20-д ниснэ. 16:05 цагт Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд бууснаар манай аялал өндөрлөнө.
Аяллын үнэ: 2700$
Аяллын үнэд багтсан зүйлс
- Улаанбаатар-Сөүл-Сингапур 2 талын нислэгийн тийз
- 4 одтой зочид буудлын энгийн нэг өрөөнд 2-оор байрлах үнэ
- Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
- Орон нутгийн хөтөч, Монгол хөтөч
- Өдрийн 3 хоол
- Орон нутгийн тээврийн үйлчилгээ
- Аяллын иж бүрэн даатгал
- Визний хураамж
- Сургалтын төлбөр
- Workshop Academic 9 hours
- Personal development
- Design Your Lifestyle
- Boost Your Productivity (related to healthy lifestyle)
Аяллын үнэд багтаагүй зүйлс
- Хувийн хэрэглээний зардлууд
- Аяллын үнэд багтсан зүйлээс бусад үзвэр, үйлчилгээ
- Гар утасны сим, дата
Хүний тоо хязгаартай тул амжиж 88047851, 75151582 утсаар бүртгүүлээрэй.