Вистула Их сургуулийн тэтгэлэг

Surgo боловсролыг санхүүжүүлэгч байгууллагын хамтын ажиллагаатай сургууль болох Польш улсын Вистула их сургуулиас зарласан тэтгэлгийг танилцуулж байна. Ирээдүйд Вистула Их сургуулийн элч төлөөлөгчөөр ажиллах хүсэлтэй олон улсын оюутнууд уг тэтгэлэгт хүсэлт гаргах боломжтой бөгөөд эхний жилийн сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө.

Бүртгэл авах хугацаа: 2022 оны 1 сарын 15 хүртэл

Хичээл эхлэх хугацаа: 2022 оны 3 дугаар сар

Товч танилцуулга

Вистула их сургууль нь Польш улсын Варшав хотод байрладаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс гадаад оюутнууд ирж суралцдаг, тус улсын томоохон хувийн их сургууль юм. Ирээдүйд Вистула Их сургуулийн элч төлөөлөгчөөр ажиллах хүсэлтэй Бакалавр, Мастерын оюутнууд уг тэтгэлэгт хүсэлт гаргах боломжтой.

Тэтгэлгийн тоо

Нийт 70 оюутанд олгогдоно.

Тэтгэлгийн хэмжээ

Бакалавр эсвэл Мастерын хөтөлбөрийн эхний жилийн сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө.

Тавигдах шаардлага

  • Польш улсаас бусад улсын иргэн байх
  • Сурлагын голч дүн өндөр байх
  • IELTS 6.0 ба түүнтэй тэнцэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн батламж

Сонгон шалгаруулалт өрсөлдөөнтэй явагддаг тул тэтгэлгийн материалаа бүрдүүлэхдээ Surgo боловсролын төвөөс үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.

Тэтгэлэгт бүртгүүлэх бол энд дарж хүсэлт гаргана уу.

Хэрэв хэлний оноогүй бол Хэлний бэлтгэлд суралцаад, цааш үргэлжлүүлэн тэтгэлэгт хүсэлт гаргах боломжтой.