Австрали улсад сурцгаая
Австрали улс 23-хан сая хүн амтай хэрнээ гадаад оюутныхаа тоогоор Англи, Америк улсын дараа дэлхийд гуравдугаарт ордог. Дэлхийн топ 100 их сургуулийн долоо нь Австрали улсад байдаг. Австралийн 1100 гаруй их дээд сургууль, коллежиуд 22000 хөтөлбөрөөр гадаад оюутанд зориулсан сургалт явуулж байгаа нь Герман, Недерланд, Япон улсын боловсролын чанартай дүйцэхүйц хэмжээнд байна гэсэн үг юм. Үүгээр зогсохгүй Австралийн сургуулиуд амьдрахад хамгийн таатай хотуудад байрладаг. Амьдрах өртөг, амьдралын чанар, ажил эрхлэх боломж зэрэг гадаад оюутнууд суралцахад хамгийн тохиромжтой 30 хотын 5 нь Австралид байдаг. Өөрөөр хэлбэл оюутнуудын гадаадад сурахдаа анхаардаг хамгийн чухал хүчин зүйлс Австрали улсад бүрдсэн байдаг. Жил бүр Австралийн Засгийн газраас 200 сая австрали долларыг гадаад оюутнуудад тэтгэлэг болгон хандивладаг нь олон улсын боловсролын салбарт Австрали улсыг таниулан сурталчлахад ихээхэн дэмжлэг болсон.
Surgo боловсролыг санхүүжүүлэгч байгууллага дараах их дээд сургууль, коллежиудад Англи хэлний бэлтгэл, Сертификат, Диплом, Бакалавр, Мастерын хөтөлбөрүүдэд элсэлт авч байна.
№ | Сургуулийн нэр | Байршил | Хэлний бэлтгэл 7 хоногийн төлбөр | Давуу тал |
1 | Swinburne University of Technology | Мельбурн | 440 AU$ | Сургуулийн зэрэглэлийн хувьд өндөр, хэлний бэлтгэл, Бакалавр, Мастерын багц урилга авах боломжтой гэдгээрээ давуу талтай. |
2 | Southern Cross University | Сидней, Мельбурн, Перт | 440 AU$ | Сургуулийн зэрэглэлийн хувьд өндөр, хэлний бэлтгэл, Бакалавр, Мастерын багц урилга авах боломжтой гэдгээрээ давуу талтай. |
3 | Lloyds International College | Сидней | 220 AU$ | Бизнесийн болон маркетингийн сертификаттай хөтөлбөрүүдтэй. Хэлний бэлтгэл, сертификаттай хөтөлбөрийн багц урилга авах боломжтой гэдгээрээ давуу талтай. |
4 | North Sydney English College | Сидней | 220 AU$ | |
5 | Astley English college | Сидней | 220 AU$ | |
6 | Scots English College | Сидней | 350 AU$ |
1. Дэлхийн түвшний боловсрол
Австрали улс нь амьдрахад хамгийн таатай улсаар танигдсан. Үүнээс гадна Австрали улс дэлхийн хэмжээний чанартай боловсрол олгодгийг мэдэх билүү? Австралийн боловсролын системийг Оскар, Нобелийн шагналтнууд, дэлхийг өөрчлөхөд оролцсон эрдэмтэн, зохион бүтээгч, сурган хүмүүжүүлэгч, бизнес эрхлэгч, урлаг, хүмүүнлэгийн алдартнууд бүтээсэн.
2. Дэлхийд танигдсан байдал
Австрали улсад суралцсанаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг эзэмших болно. Австралийн Боловсролын байгууллагаас боловсролын системийн шилжилтийг хялбар байхаар зохицуулснаас гадна дэлхий хаана ч таны боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх, эх орондоо очоод өрсөлдөхүйц боловсролыг олгох арга замыг бий болгосон.
3. Чанарын баталгаа
Австрали улс нь сүүлийн 20 гаруй жил гадаад оюутнуудын хүлээлтээс давсан, дэлхийд тэргүүлэх чанартай боловсролыг олгох тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Үүний хэмжүүр нь:
Гадаад оюутнуудад зориулсан боловсролын үйлчилгээний тухай хууль (Education Services for Overseas Students (ESOS) Act 2000), энэхүү баримт бичиг нь гадаад оюутнууд Австрали улсад суралцах, оюутны виз авахад зориулсан хууль эрх зүйн зохицуулалт юм.
Төлбөрийн Хамгаалалтын Үйлчилгээ нь (The Tuition Protection Service) маш ховор тохиолддог таны сурч буй сургууль цаашид сургалтаа үргэлжлүүлэх боломжгүй болсон үед өөр боломжит хөтөлбөр олж өгөх болон таны үлдэгдэл төлбөрийн буцаан олголтыг авахад тусалдаг.
Австралийн Ур чадварын Чанарын Итгэмжлэгч (The Australian Skills Quality Authority (ASQA)) нь Австралийн Техник мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн салбарын үндэсний зохицуулагч байгууллага юм. Техник мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн байгууллагууд чанарын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг.
Боловсролын Чанарын Үнэлгээ, Сатндартын Агентлаг (The Tertiary Education Quality and Standards Agency (TEQSA)) нь Австралийн дээд боловсролын салбарын чанарын асуудлыг зохицуулдаг, батламжилдаг байгууллага юм.
Хөндлөнгийн хяналтын байгууллагууд нь (Ombudsman) сургуулийн талаар гадаад оюутны гаргасан гомдлын дагуу шалгах ажлыг хариуцдаг.
4. Сурах орчин
Австрали улсад суралцсанаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган оюутнуудтай найз нөхөд болох, энэ гайхалтай улстай танилцах боломж нээгдэх болно. Ангийн найзууд, судлаачид, зааварлагч багш нар, өөр факультетийн оюутнуудтай маш ойр хамтран ажиллах болно. Оюутнуудын амжилтын нэг нууц нь хамтран ажиллах байдаг. Сурч байхдаа үйлдвэрлэлийн дадлага хийж, практик туршлага олж авах боломжтой. Багаар ажиллах, мэдлэгээ хуваалцах, үйлдвэрлэлийг хослуулсан сургалтын арга барил нь таны дараа дараагийн судалгаа, ажлын карьерт томоохон түлхэц болно.
5. Австрали улс бол судалгааны ажлыг дэмжигч улс
Австрали улс нь судалгаа, хөгжүүлэлтийн хүчирхэг нөөц чадамжтай бөгөөд 50,000 хүн дээд боловсрол, судалгаа, хөгжүүлэлтийн байгууллагуудад ажиллаж байна. Дэлхийд алдартай, судалгаа, хөгжүүлэлтийн хамгийн том Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Шинжлэх ухаан, Үйлдвэрлэлийн судалгааны Хамтын нөхөрлөлийн байгууллага (CSIRO) Австрали улсад байдаг. Эрүүл мэнд, газар тариалан, хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, ашигт малтмал, сансар огторгуй, байгаль орчин, газрын баялаг гээд салбар бүрт 80 гаруй орны шинжлэх ухааны байгууллага агентлагуудтай хамтран 740 гаруй судалгаа хийгдэж байна.
6. Олон төрлийн соёл
Австрали улс олон янзын үндэстнүүдээс бүрдсэн дэлхийн хамгийн нээлттэй орон гэдгээрээ бахархдаг. Учир нь 23 сая хүн амтай Австрали улсын иргэдийн 47 хувь нь эцэг, эх нь гадаадад төрсөн эсвэл аль нэг нь гадаадаас ирсэн байдаг. Австрали айл өрхүүд Англи хэлээс гадна Мандарин, Итали, Араб, Кантонис, Грек гээд 260 гаруй хэлээр гэртээ ярьдаг.
7. Эдийн засгийн хөгжил
Австрали улсын олон үндэстнээс бүрдсэн, нөхөрсөг байдал нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болдог. Австрали улсын эдийн засаг сүүлийн 20 гаруй жил тасралтгүй өссөн үзүүлэлттэй гарч байгаа бөгөөд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг бусад томоохон эдийн засагтай орнуудтай харьцуулахад сайн даван туулсан. Эдийн засгаас гадна дэлхийн спортын талбарт ч маш сайн өрсөлдөж байгаа. Австрали улс даяар 120 гаруй магадлан итгэмжлэгдсэн спортын байгууллага байдаг бөгөөд Австралийн хөл бөмбөгийн лиг, бэйсбол, америк хөлбөмбөг, гольф, теннис, сагсан бөмбөг, хоккей гээд олон алдартай тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг.
8. Аялал жуулчлал хөгжсөн улс
Австрали дэлхийн хамгийн том тив улс гэдгийг та мэдэх байх. Мөн газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд зургаадугаарт ордог. Өргөн уудам энэ нутагт 500 гаруй үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 2700 гаруй тусгай хамгаалалттай бүс, онгон дагшин байгаль, нөөц газрууд олон бий. Great Barrier Reef, Какаду Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Lord Howe Island Group, Тасманий цөл, Фрэйзер арал, Сиднейн дуурийн театр гээд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн 17 газар байдаг.
9. Аз жаргалын индексээр тэргүүлэгч улсын тоонд ордог
Австрали улс нь дэлхийн хамгийн сайн дэд бүтэцтэй 40 улсын тавдугаарт ордог. Шинэ Өмнөд Уэльс мужийн Аварга Гадил, Викториагийн Аварга Коала, Күийнсландийн Аварга Манго, Баруун Австралийн Аварга Хонины хөшөө гээд хамгийн том барилга байгууламжуудаараа алдартай. Эдгээр газруудаар аялах нь үнэхээр гайхамшигтай.
Энэ мэтчилэн сэтгэл татам гайхалтай зүйлс Австралийн эргэн тойронд байдаг учраас тэд маш аз жаргалтай байдаг. Саяхан нэгэн судалгаанд Австрали улсыг Норвеги, Герман, Швед улсуудын дараа дэлхийн дөрөв дэх аз жаргалтай улсаар шалгаруулжээ.
Сургалтын төлбөр
Сургалтын төлбөр нь суралцах сургууль болон боловсролын зэргээс шалтгаалан өөр өөр байна.
Гадаад оюутны хувьд сургалтын төлбөрөө Суралцуулах батламж хүлээн авахаас өмнө төлөх шаардлагатай байдаг. Сургалтын төлбөрөөс гадна ном сурах бичгийн үнэ, сургуулийн бусад зардлууд үүн дээр нэмэгддэг.
Дараах жагсаалтаас боловсролын түвшин бүрт сургалтын төлбөр ямар байдгийг харж болно.
- Ерөнхий боловсролын сургууль – 7800-30000 австрали доллар
- Англи хэлний курс – Долоо хоногт дунджаар 300 австрали доллар /Суралцах хугацаанаас хамаарна./
- Мэргэжлийн боловсрол сургалт /Сертификат 1-4, Диплом, Ахисан түвшний Диплом/ - 4000-22000 австрали доллар
- Бакалавр – 15000-33000 австрали доллар
- Мастер – 20000-37000 австрали доллар
- Доктор – 14000-37000 австрали доллар
*Анхаарах: Анагаах ухаан, мал эмнэлэг гэх мэт өндөр төлбөртэй хөтөлбөрүүдийг оруулаагүй болно. Эдгээр хөтөлбөрийн мэдээллийг тухайн сургуулийн цахим хуудаснаас шууд авна уу.
Амьжиргааны зардал / 7 хоногоор /
Австрали улсад цалин болон байрны түрээс, амьжиргааны зардлыг 7 хоногоор тооцдог байна. Иймд 7 хоногийн дундаж зардал 400-600 AU$ болдог байна. Энэ нь сарын дундаж зардал 1600-2400 AU$ болно гэсэн үг.
№ | Зардлын төрлүүд | Зардал 7 хоногт |
1 | Хоол хүнс | 80-150 AU$ |
2 | Хажуу өрөө | 85-440 AU$ |
3 | 1 өрөө | 450-550 AU$ |
4 | Нийтийн тээвэр | 40-55 AU$ |
5 | Интернэт | 14 AU$ |
6 | Тог цахилгаан | 40 AU$ |
Австралид суралцах хүсэлтэй иргэд урьдаар оюутны виз (subclass 500) авсан байх шаардлагатай. Үүний тулд Австралийн Засгийн газрын гадаад оюутнуудад сургалт явуулдаг боловсролын байгууллагуудын бүртгэлд (Commonwealth Register of Institutions and Courses for Overseas Students - CRICOS) хамрагдсан их, дээд сургууль, коллежид элсэн СУРАЛЦАХ ЗӨВШӨӨРӨЛ авсан байхаас гадна сургалтын зардлаа санхүүжүүлэх чадамжтай гэдгээ нотлон харуулсан САНХҮҮГИЙН БАТАЛГАА хэрэгтэй. Санхүүгийн баталгааг гаргахдаа дараах нөхцөлийн аль нэгийг сонгоно:
- Нэг жилийн зардлыг санхүүжүүлэх баталгаа
- Жилийн орлогоор нотлох санхүүгийн баталгаа
НЭГ ЖИЛИЙН ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ БАТАЛГАА
Нэг жилийн зардлыг санхүүжүүлэх баталгаа гэдэг нь:
- Нэг жилийн сургалтын төлбөр
- Гэр бүлийн гишүүд болон суралцагчийн эхний 12 сар амьдрах зардал /Хэрэв ганцаараа явах бол зөвхөн өөрийн 12 сар амьдрах зардал/
- Замын зардал /Гэр бүлээрээ явах бол замын зардлыг гишүүн тус бүрээр тооцно/
- Сургуулийн насны хүүхдүүдийн нэг жилийн сургалтын төлбөр /Хэрэв ганцаараа явах бол энэ зардал хамаарахгүй/
Эдгээр зардлын нийлбэр дүнгээр банк, санхүүгийн байгууллагад бэлэн дипозит хэлбэрээр байршуулсан мөнгөн хөрөнгө байх юм. Санхүүгийн баталгаатай холбоотой илүү нарийвчилсан зөвлөгөө авах бол манай Австралийн Цагаачлалын албанаас магадлан итгэмжлэгдсэн зөвлөхөөс туслалцаа аваарай.
12 сар амьдрах зардлыг тооцохдоо
- Суралцагч – 21,041 австрали доллар
- Эхнэр/Нөхөр – 7,362 австрали доллар
- Хүүхэд – 3,152 австрали доллар /Авч явах хүүхдийн тоогоор үржүүлнэ/
- Сургуулийн насны хүүхдийн төлбөр
Хэрэв сургуулийн насны хүүхэд авч явах бол нэг жилийн сургалтын төлбөрийг 8,296 австрали доллараар тооцож санхүүгийн баталгааг визний өргөдөлд хавсаргана. Энэ нь зөвхөн визний шаардлагад үндэслэсэн хамгийн бага хэмжээ бөгөөд Австрали улсын сургуулийн төлбөр хот мужаас хамааран өөр байх тул сонгосон сургуулийн төлбөрийг төлөх хариуцлагыг та хүлээнэ. Дараах тохиолдолд хүүхдийн сургалтын төлбөрийн баталгаа гаргах шаардлагагүй.
- Докторын хөтөлбөрт суралцах бол
- Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах бол
Замын зардлыг тооцохдоо нэг хүний 2,000 австрали доллараар бодно.
ЖИЛИЙН ОРЛОГООР НОТЛОХ САНХҮҮГИЙН БАТАЛГАА
- Суралцагч ганцаараа явах бол жилийн орлого хамгийн багадаа 60,000 австрали доллар гэдгийг нотлох бичиг баримт
- Гэр бүлийн гишүүдтэйгээ явах бол жилийн орлого хамгийн багадаа 70,000 австрали доллар гэдгийг нотлох бичиг баримт
Жилийн орлогыг тодорхойлоход суралцагчийн эхнэр/нөхөр (хамт явахгүй тохиолдолд)эсвэл эцэг эх баталгаа гаргах эрхтэй. Эхнэр/нөхөр, эцэг эх бүгд ажил эрхэлдэг бол орлогын нийлбэр дүн дээрх шаардлагад нийцсэн байх ёстой. Орлогыг нотлохдоо ихэнх тохиолдолд нийгмийн даатгал, татварын бүртгэл гэх мэт улсаас олгосон албан ёсны бичиг баримт дээр тулгуурладаг.
Санхүүгийн эх үүсвэр тодорхой байх
- Хувь хүн эсвэл албан байгууллага баталгаа гаргах тохиолдолд суралцагчтай ямар хамааралтай болохыг тодорхойлсон бичиг баримт, санхүүгийн эх үүсвэр бүрэлдсэн түүх. Тухайн баталгаа гаргаж буй хүний хувийн бичиг баримт, албан байгууллага бол үйл ажиллагаа явуулж байгааг нотлох бичиг баримтууд шаардана.
- Хэрэв виз мэдүүлэхээс өмнөхөн их хэмжээний мөнгө байршуулсан бол заавал тайлбар хавсаргана. Мөн тасралтгүй үүссэн хуримтлалыг ямар эх үүсвэрээс орж ирснийг нотлох шаардлагатай - Цалин гэх мэт.
- Хэрэв сургалтын төлбөр, амьдрах зардлыг сургалтын зээлээр санхүүжүүлж байгаа бол банк эсвэл зээл олгосон байгууллагатай байгуулсан гэрээг хавсаргана. Визний өргөдөл шийдвэрлэх хугацаанаас өмнө тухайн санхүүжилт олгогдсон тухай нотлох баримт байх шаардлагатай. Зээлийн хугацаа болон тоо хэмжээ хавсаргасан бичиг баримтанд тусгасан байна.
Сургалтын зээлийн нөхцөл тодорхой тусгагдсан байна. Зарим сургалтын зээл нь суралцагчийн ирээдүйд олох орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг бол зарим сургалтын зээлийг санхүүжүүлэгч өөрийн хамтран ажилладаг сургуульд суралцахад олгодог.
- Бусад төрлийн зээлээр санхүүжүүлж байгаа нөхцөлд зээлийн эргэн төлөгдөх хугацаа, хүү бусад зардлыг санхүүжүүлэх чадамжтай гэдгээ тодорхойлсон бичиг баримтыг хавсаргана. Зээл нь сургалтын зардлыг бүрэн санхүүжүүлэх бол сайн тал болно.
Санхүүгийн баталгаатай холбоотой илүү нарийвчилсан зөвлөгөө авах бол манай Австралийн Цагаачлалын албанаас магадлан итгэмжлэгдсэн зөвлөхөөс туслалцаа аваарай.
Эх сурвалж: https://immi.homeaffairs.gov.au/visas/getting-a-visa/visa-listing/student-500#HowTo
Surgo боловсролыг санхүүжүүлэгч байгууллагаас шаардлага хангасан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох бөгөөд оюутан Австрали улсад очсоны дараа сар бүр хуваарийн дагуу сургалтын зээлээ эргэн төлнө.
Зээлийн нөхцөл
Зээлийн нөхцөл | |
Зээлийн хэмжээ | 5280 AU$ |
Зээлийн хүү | Жилийн 18% |
Зээлийн хугацаа | 12 сар |
Зээлийн шимтгэл | 500 AU$ |
Тавигдах шаардлага
- Батлан даагчдын сарын орлого 2 сая ба түүнээс дээш байх
- Surgo боловсролын төвтэй Австрали улсад суралцах гэрээ байгуулсан байх
Бүрдүүлэх материал
- Батлан даагчийн иргэний үнэмлэх
- Харилцах дансны сүүлийн 6 сарын хуулга
- Цалингийн тодорхойлолт
- Нийгмийн даатгалын лавлагаа
- Хэрэв бизнес эрхэлдэг бол бизнесийн орлогыг нотлох бичиг баримт
Австрали улс гадаад оюутнуудыг долоо хоногт 20 цаг ажиллахыг хууль ёсоор хүлээн зөвшөөрдөг. Амьдрах зардлаа олох, ажлын туршлага хуримтлуулах гээд олон давуу талтай. Амралтын хугацаанд цагийн хязгааргүй ажиллах боломжтой. Гэхдээ ямар нэг ажилд орохоосоо өмнө визний шаардлагад нийцэж буй эсэхийг сайтар шалгаарай.
Цагийн ажил хийх боломжууд Австралид маш их байдаг. Үүнд:
- Худалдаа- супермаркет, их дэлгүүрүүд, хувцасны дэлгүүр гэх мэт /1 цагт 20-25 AUD/
- Үйлчилгээ- кафе, бар, ресторан /1 цагт 15-17 AUD/
- Аялал жуулчлал- зочид буудал, жижиг зочид буудал /1 цагт 18-25 AUD/
- Барилгын туслах /7 хоногт 900 AUD-с эхэлнэ./
- Айл нүүлгэлт /1 цагт 22 AUD/
- Хөдөө аж ахуй- ферм дээр ажиллах, жимс түүх /7 хоногт 900 AUD-с эхэлнэ./
- Борлуулалт болон теле-борлуулалт /борлуулалтын тоо хэмжээнээс хамаарна/
- Оффис, орон сууц цэвэрлэгээ /1 цагт 14-18 AUD/
- Захиргааны, бичиг хэргийн ажлууд /1 цагт 20-25 AUD/
- Давтлага өгөх /1 цагт 20-25 AUD/
Бүртгүүлэх
Австрали улсын 3-р сард эхлэх Англи хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцаад цааш үргэлжлүүлэн Бакалавр, Мастерт суралцахыг хүссэн оюутнууд 2021 оны 11 сарын 30 өдрөөс өмнө дараах материалыг бүрдүүлэн Surgo оффис дээр ирж бүртгүүлээрэй.
Бүрдүүлэх бичиг баримт
- Бүртгэлийн анкет /Байгууллагаас авч бөглөнө/
- Гадаад пасспорт
- Ерөнхий боловсролын гэрчилгээ
- Их сургууль төгссөн бол диплом
- Цээж зураг файлаар
- Сургалтын зээлд хамрагдах бол батлан даагчийн орлого нотлох бичиг баримтууд. Үүнд ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын лавлагаа e-mongolia, харилцах дансны сүүлийн 6 сарын хуулга
Австрали улсад суралцахад сургалтын төлбөрөөс гадна гарах нийт зардал, амьжиргааны өртөг, визний шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөж илгээнэ үү. Таны бүртгүүлсэн имэйл хаягаар системээс автоматаар мэдээлэл очих болно. Очоогүй тохиолдолд Spam хэсгээ давхар шалгаарай.